ПАУЛУ ЖОРЖИ: ДЭРЭНГИЙН ЗАЛУУС ҮЗҮҮШТЭЙ ТОГЛОЛТ ГАРГАХЫГ ХИЧЭЭН, ӨӨРСДӨӨ Ч ТҮҮНЭЭСЭЭ БАЯР БАЯСАЛ МЭДЭРЧ, ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ БОЛНО

Үндэсний Дээд лигт өрсөлдөж буй Дэрэн клубийн залуус өнгөрсөн бямба гарагт улирлын эхний ялалтаа байгуулсан билээ. Тус тоглолтод төвийн хамгаалагчаар тоглодог байсан О.Мөнх-Оргил довтлогчийн байрлалд тоглож ⚽⚽⚽ гоол оруулсан бол багийн ахлагч А.Дөлгөөн 4️⃣ гоолын дамжуулалт өгч, өөрөө мөн ⚽⚽ оруулан баг нь 7:0-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Тэд маргааш улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар Сити клубийн багтай хийх гэж байна. Тус тоглолтын өмнө ахлах дасгалжуулагч, 🇵🇹 португал мэргэжилтэн Паулу Жоржитой ярилцсанаа танд уламжилья.

С: – Эхний ялалтаа байгуулсанд баяр хүргэе 👏

П: – Баярлалаа. Ялалтын тухайд залууст маань их урам өгсөн гэж бодож байна. Тэд олон гоолын боломж үүсгэж бас гоолууд орууллаа. Харин өмнөх гурван тоглолтод гоолын боломжууд гаргасан ч төдийлөн ашиглаж чадаагүй шүү дээ. Харин одоо хөвгүүд маань хавьгүй өөртөө итгэлтэй болсон нь бидэнд эерэг үр дүн авчирна гэж бодож байна. Гэхдээ мэдээж бүх зүйл одоо л дөнгөж эхэлж байна шүү дээ.

ПАУЛУ ЖОРЖИ: О.МӨНХ-ОРГИЛЫГ ДОВТЛОГЧИЙН БАЙРЛАЛД 2️⃣ САР БЭЛДСЭН

С: – О.Мөнх-Оргилыг довтлогчийн байрлалд тоглуулж улмаар хэт-трик толилуулсан нь сонирхолтой байлаа ❓

П: – Төвийн хамгаалагч О.Мөнх-Оргилыг довтлогчийн байрлалд тоглуулсан нь нэг их гайхаад байх зүйл биш ээ. Өмнө нь бараг 2 сар энэ байрлалд тоглохоор бэлдсэн. Тиймээс тоглолтын өмнөхөн гаргасан шийдвэр биш. Бид төлөвлөгөөгөө алхам алхмаар хэрэгжүүлж байна О.Мөнх-Оргилын хувьд бэлтгэл дээр давтсанаа бараг 90% гүйцэтгэсэнд баяртай байна. Үзэгчдийн хувьд гэнэтийн зүйл байсан байж мэдэх юм. Харин бидний хувьд өдөр тутмын л бэлтгэлийн нэг хэсэг. Гэхдээ зөвхөн О.Мөнх-Оргил биш шүү. Манай багийн бүх тоглогчид л наанадаж 2️⃣ байрлалд тоглодог байхаар бэлтгэлээ хийдэг.

ПАУЛУ ЖОРЖИ: ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БИД ӨӨРСДИЙН ТОГЛОЛТОО ХАДГАЛЖ, ҮЗҮҮШТЭЙ ТОГЛОН, ЯЛАХЫГ ХИЧЭЭХ

С: -Одоо цомыг хамгаалагч Улаанбаатар Ситигийн эсрэг тоглоно. Өрсөлдөгчөө хэрхэн харж байна вэ❓

П: – Одоо бидний тоглох Улаанбаатар Сити багийн хувьд олон сайн тоглогчидтой. Бидний хувьд ч дутах зүйл байхгүй. Багийнхан маань хэдийн бэлтгэгдсэн. Гол нь манай багийн хувьд илүү олон тоглолт хэрэгтэй гэдгээрээ л ялгаатай. Үүнд нас гол нь биш. Жишээ нь Д.Шийравжамц гэхэд 16-тай хэрнээ хэдийн үндэсний шигшээ багийн хэмжээнд тоглоод эхэлсэн. Гол нь туршлага суух, дахиад тоглолт хийх хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар Сити бол мэдээж аваргууд. Хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ миний хувьд, Дэрэнгийн дасгалжуулагчийн хувьд манай багийнхан хэрхэн тоглох вэ гэдэг хамгийн чухал нь. Багийнхан маань идэвхтэй тоглож, боломжууд үүсгэж, мэдээж гоол оруулах шаардлагатай.

Бүгдээрээ л мэднэ шүү дээ. Хэдийгээр өрсөлдөгчөө хүндэтгэж, тэднээс болгоомжлох шаардлагатай ч хамгийн чухал нь бид өөрсдийн тоглолтоо, бөмбөгөө хадгалж, сэтгэл хангалуун тоглож, үзэгчдэд сайхан тоглолт харуулах хэрэгтэй. Мэдээж ялахыг хичээнэ.

С: – Дэрэнгийнхэн маргаашаас гадна ирэх сарын эхээр Хаан Хүнс-Эрчим, Хангарьд, Атлетик 220-ийн эсрэг гээд шахуу хуваарьт хүнд тоглолтууд хийхээр харагдаж байна. Үүнд хэр бэлэн байна вэ❓

П: – Ирэх сард биднийг шахуу хуваарьтай шил дараалласан амаргүй тоглолтууд хүлээж байгаа. Хэдийгээр туршлагатай тоглогчдын хувьд хоёр хоногийн зайтай, магадгүй 24 цагийн зайтай тоглох хуваарийг тэсээд гардаг ч одоогийн бидний бүрэлдэхүүний хувьд хараахан бэлэн биш байгаа нь үнэн. Гэхдээ энэ тийм ч айхтар зүйл биш л дээ. Дасгалжуулагчийн хувьд үүнийг зохицуулж, хянах боломжтой.

ПАУЛУ ЖОРЖИ: ТОГЛОЛТООС ТОГЛОЛТЫН ХООРОНД ТАКТИКАА БОЛОВСРУУЛНА

Миний хувьд тоглолтоос тоглолтын хооронд төлөвлөгөө тактикаа боловсруулах болно. Өрсөлдөгч ямар ч баг байж болно. Тухайд үед бид болон тэд ямар байх вэ гэдгээс хамаараад ялалтын төлөө хэрхэн тэмцэх вэ гэдэг тодорхойлогдоно. Ямартай ч Дэрэнгийнхэн доогуур дамжуулалт хийж, илүү үзүүштэй тоглолт гарган, боломжууд үүсгэж, гоол оруулахыг хичээн, өөрсдөө ч тоглолтоосоо баяр баясал мэдэрч, ялалтын төлөө тэмцэх болно.

С: – Баярлалаа, ирэх тоглолтуудад нь амжилт хүсье 

П: – Баярлалаа. Сайн сайхныг хүсье.