U11 насны шигшээ баг Скандинавын хойгийн орнуудаар бүтэн сарын турш аялан тоглолт хийгээд ирлээ.

Энэ хугацаанд 

1. Дэлхийн 20 орны 169 клуб оролцсон PITEÅ SUMMER GAMES тэмцээнээс Алтан медаль Мөн FairPlay буюу “Шудрага тоглолттой” баг шагналын эзэн;
2. Дэлхийн 13 орны 50 клуб оролцсон Santa Claus Cup тэмцээнээс Хүрэл медаль;
3. Дэлхийн 80 улсын 1700 клуб цуглан өрсөлдсөн GOTHIACUP – THE WORLD YOUTH CUP тэмцээнээс Мөнгөн медаль;
4. Дэлхийн 150 улсын 1378 клуб оролцсон HELSINKI CUP тэмцээнд хэсгээс шалгарч;
5. Дэлхийн 8 улсын 44 клуб оролцсон SÖDERTÄLJE INTERNATIONAL FOOTBALL CUP – SIFC тэмцээнээс Мөнгөн медаль тус тус хүртлээ.

Бяцхан тамирчид маань нэг сарын хугацаанд дээрх 5 тэмцээнд нийт 28 тоглолт хийхдээ 23 тоглолтонд хожиж 5 тоглолтонд хожигдож, нийт 150 гоол айлын хаалганд оруулж 15 гоол өөрийн хаалгандаа алдсан бахдам амжилтыг үзүүлсэн юм.

Дэрэн клуб дээрх тэмцээнүүдэд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ жил хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна.

Дэрэн клуб сайн тамирчдыг бэлтгэхийн зэрэгцээ зөв хүмүүжилтэй, багаар ажиллах чадвартай, ялагдлыг ойлгодог, ялж чаддаг, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг, эрүүл чийрэг иргэдийг бэлтгэдэг ба хамгийн гол нь бусдыг хүндэлж мэддэг, зөв шудрага, хариуцлагатай бие хүн болгон төлөвшүүлхийг өөрсдийн эрхэм зорилгоо болгон ажилладаг ба жил бүр гадаадын тэмцээн уралдаан клубын бүх насны хүүхдүүдээ оролцуулж дэлхийн хүүхдүүдээс Монгол хүүхдүүд оюун ухаан, бяр чадал, мэдлэг зэрэг аливаа зүйлсээр дутахгүй гэх бат итгэл үнэмшлийг суулган ажилладаг.