Тоглолтын тухайд харьцангуй шударга үр дүн гэж харж байна.

Дэрэн клубийн ахлах дасгалжуулагч ПАУЛУ ЖОРЖИ:

– Тоглолтын тухайд харьцангуй шударга үр дүн гэж харж байна. Учир нь Улаанбаатар Ситигийнхэн эхний хагаст маш хүчтэй шахалт үзүүлсэн, өндөр хэмнэлтэй тоглолт хийсэн. Улмаар бидний нэг алдаа торгуулийн цохилтоос гоол болчихсон. Харин хоёрдугаар хагаст манай залуус олон боломжийг үүсгэж хавьгүй илүү тоглолоо. Тийм ч учраас магадгүй шударга үр дүн гэж харж байна.

– Гараанд гаргасан Д.Шийравжамцыг тоглолтын эхний хагаст сэлгээнд суулгасан нь тактикын солилцоо байсан. Гэхдээ манай залуусын бие бялдарын хувьд хүнд тоглолт боллоо. Учир тэд тун залуухан бүрэлдэхүүн. Ихэнх нь нас бага учир ойрхон хүнд тоглолтууд хийх үнэхээр амаргүй байгаа. Тиймээс ч залуусаараа маш их бахархаж байна.

(Үндэсний дээд лигт өрсөлдөж буй Дэрэнгийн залуус үүний өмнө 25-нд Сумида-Жипротой тоглосон бол өнөөдөр Улаанбаатар Ситигийн эсрэг өрсөлдсөн. Одоо тэднийг ирэх сарын 16-ныг хүртэл Хаан Хүнс-Эрчим, Хангарьд, Атлетик 220, УБ-ын Мазаалайнуудын эсрэг хийх 4 тоглолт хүлээж байна.)