Өнгөрсөн оны лигийн аварга Улаанбаатар сити-тэй хайнцав

Энэ улирлын Үндэсний Дээд лигт тав дахь тоглолтоо хийн 2 дахиа тэнцэж 5 оноотой боллоо. Тоглолтын шилдэг нь багийн ахлагч 7 дугаартай А.Дөлгөөн байв. Бөмбөг эзэмшилт, оновчтой цохилтоор илүү тоглолоо.

Үндсэн цаг 1:1-ээр өндөрлөв. Улаанбаатар Ситигийн эсрэг хожигдолгүй цуврал 6 болж үргэлжиллээ. Гэхдээ тавд нь тэнцэв. А.Дөлгөөн Үндэсний Дээд лигт улирлын 4 дэх гоолоо толилуулав. Тэрээр хоёр тоглолт дараалан 77′-д гоол орууллаа.

vs

Дэлгэрэнгүй

Огноо Цаг Лиг Улирал
2020-07-29 11:00 am Дээд Лиг 2020

Талбай

МХБХ

Үр дүн

БагГоол
УЛААНБААТАР СИТИ1
ДЭРЭН1

УЛААНБААТАР СИТИ

ДЭРЭН

3О.Одонцацрал Хамгаалагч
4О.Даваадэлгэр Хамгаалагч
6Н.Мөнхбилгүүн Хамгаалагч
7А.Дөлгөөн Хамгаалагч
8Б.Батмөнх Хагас хамгаалагч
9М.Мөнххүслэн Хамгаалагч
10Д.Шийравжамц Хагас хамгаалагч
11Ц.Баасанжав Хагас хамгаалагч
13Б.Бат-Од Хамгаалагч
14Н.Эрдэм Хамгаалагч
29П.Жаргалсайхан Хаалгач
  1

Тоглолтын тухайд харьцангуй шударга үр дүн гэж харж байна.

Дэрэн клубийн ахлах дасгалжуулагч ПАУЛУ ЖОРЖИ:

– Тоглолтын тухайд харьцангуй шударга үр дүн гэж харж байна. Учир нь Улаанбаатар Ситигийнхэн эхний хагаст маш хүчтэй шахалт үзүүлсэн, өндөр хэмнэлтэй тоглолт хийсэн. Улмаар бидний нэг алдаа торгуулийн цохилтоос гоол болчихсон. Харин хоёрдугаар хагаст манай залуус олон боломжийг үүсгэж хавьгүй илүү тоглолоо. Тийм ч учраас магадгүй шударга үр дүн гэж харж байна.

– Гараанд гаргасан Д.Шийравжамцыг тоглолтын эхний хагаст сэлгээнд суулгасан нь тактикын солилцоо байсан. Гэхдээ манай залуусын бие бялдарын хувьд хүнд тоглолт боллоо. Учир тэд тун залуухан бүрэлдэхүүн. Ихэнх нь нас бага учир ойрхон хүнд тоглолтууд хийх үнэхээр амаргүй байгаа. Тиймээс ч залуусаараа маш их бахархаж байна.

(Үндэсний дээд лигт өрсөлдөж буй Дэрэнгийн залуус үүний өмнө 25-нд Сумида-Жипротой тоглосон бол өнөөдөр Улаанбаатар Ситигийн эсрэг өрсөлдсөн. Одоо тэднийг ирэх сарын 16-ныг хүртэл Хаан Хүнс-Эрчим, Хангарьд, Атлетик 220, УБ-ын Мазаалайнуудын эсрэг хийх 4 тоглолт хүлээж байна.)

ПАУЛУ ЖОРЖИ: ДЭРЭНГИЙН ЗАЛУУС ҮЗҮҮШТЭЙ ТОГЛОЛТ ГАРГАХЫГ ХИЧЭЭН, ӨӨРСДӨӨ Ч ТҮҮНЭЭСЭЭ БАЯР БАЯСАЛ МЭДЭРЧ, ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ БОЛНО

Үндэсний Дээд лигт өрсөлдөж буй Дэрэн клубийн залуус өнгөрсөн бямба гарагт улирлын эхний ялалтаа байгуулсан билээ. Тус тоглолтод төвийн хамгаалагчаар тоглодог байсан О.Мөнх-Оргил довтлогчийн байрлалд тоглож ⚽⚽⚽ гоол оруулсан бол багийн ахлагч А.Дөлгөөн 4️⃣ гоолын дамжуулалт өгч, өөрөө мөн ⚽⚽ оруулан баг нь 7:0-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Тэд маргааш улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар Сити клубийн багтай хийх гэж байна. Тус тоглолтын өмнө ахлах дасгалжуулагч, 🇵🇹 португал мэргэжилтэн Паулу Жоржитой ярилцсанаа танд уламжилья.

С: – Эхний ялалтаа байгуулсанд баяр хүргэе 👏

П: – Баярлалаа. Ялалтын тухайд залууст маань их урам өгсөн гэж бодож байна. Тэд олон гоолын боломж үүсгэж бас гоолууд орууллаа. Харин өмнөх гурван тоглолтод гоолын боломжууд гаргасан ч төдийлөн ашиглаж чадаагүй шүү дээ. Харин одоо хөвгүүд маань хавьгүй өөртөө итгэлтэй болсон нь бидэнд эерэг үр дүн авчирна гэж бодож байна. Гэхдээ мэдээж бүх зүйл одоо л дөнгөж эхэлж байна шүү дээ.

ПАУЛУ ЖОРЖИ: О.МӨНХ-ОРГИЛЫГ ДОВТЛОГЧИЙН БАЙРЛАЛД 2️⃣ САР БЭЛДСЭН

С: – О.Мөнх-Оргилыг довтлогчийн байрлалд тоглуулж улмаар хэт-трик толилуулсан нь сонирхолтой байлаа ❓

П: – Төвийн хамгаалагч О.Мөнх-Оргилыг довтлогчийн байрлалд тоглуулсан нь нэг их гайхаад байх зүйл биш ээ. Өмнө нь бараг 2 сар энэ байрлалд тоглохоор бэлдсэн. Тиймээс тоглолтын өмнөхөн гаргасан шийдвэр биш. Бид төлөвлөгөөгөө алхам алхмаар хэрэгжүүлж байна О.Мөнх-Оргилын хувьд бэлтгэл дээр давтсанаа бараг 90% гүйцэтгэсэнд баяртай байна. Үзэгчдийн хувьд гэнэтийн зүйл байсан байж мэдэх юм. Харин бидний хувьд өдөр тутмын л бэлтгэлийн нэг хэсэг. Гэхдээ зөвхөн О.Мөнх-Оргил биш шүү. Манай багийн бүх тоглогчид л наанадаж 2️⃣ байрлалд тоглодог байхаар бэлтгэлээ хийдэг.

ПАУЛУ ЖОРЖИ: ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БИД ӨӨРСДИЙН ТОГЛОЛТОО ХАДГАЛЖ, ҮЗҮҮШТЭЙ ТОГЛОН, ЯЛАХЫГ ХИЧЭЭХ

С: -Одоо цомыг хамгаалагч Улаанбаатар Ситигийн эсрэг тоглоно. Өрсөлдөгчөө хэрхэн харж байна вэ❓

П: – Одоо бидний тоглох Улаанбаатар Сити багийн хувьд олон сайн тоглогчидтой. Бидний хувьд ч дутах зүйл байхгүй. Багийнхан маань хэдийн бэлтгэгдсэн. Гол нь манай багийн хувьд илүү олон тоглолт хэрэгтэй гэдгээрээ л ялгаатай. Үүнд нас гол нь биш. Жишээ нь Д.Шийравжамц гэхэд 16-тай хэрнээ хэдийн үндэсний шигшээ багийн хэмжээнд тоглоод эхэлсэн. Гол нь туршлага суух, дахиад тоглолт хийх хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар Сити бол мэдээж аваргууд. Хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ миний хувьд, Дэрэнгийн дасгалжуулагчийн хувьд манай багийнхан хэрхэн тоглох вэ гэдэг хамгийн чухал нь. Багийнхан маань идэвхтэй тоглож, боломжууд үүсгэж, мэдээж гоол оруулах шаардлагатай.

Бүгдээрээ л мэднэ шүү дээ. Хэдийгээр өрсөлдөгчөө хүндэтгэж, тэднээс болгоомжлох шаардлагатай ч хамгийн чухал нь бид өөрсдийн тоглолтоо, бөмбөгөө хадгалж, сэтгэл хангалуун тоглож, үзэгчдэд сайхан тоглолт харуулах хэрэгтэй. Мэдээж ялахыг хичээнэ.

С: – Дэрэнгийнхэн маргаашаас гадна ирэх сарын эхээр Хаан Хүнс-Эрчим, Хангарьд, Атлетик 220-ийн эсрэг гээд шахуу хуваарьт хүнд тоглолтууд хийхээр харагдаж байна. Үүнд хэр бэлэн байна вэ❓

П: – Ирэх сард биднийг шахуу хуваарьтай шил дараалласан амаргүй тоглолтууд хүлээж байгаа. Хэдийгээр туршлагатай тоглогчдын хувьд хоёр хоногийн зайтай, магадгүй 24 цагийн зайтай тоглох хуваарийг тэсээд гардаг ч одоогийн бидний бүрэлдэхүүний хувьд хараахан бэлэн биш байгаа нь үнэн. Гэхдээ энэ тийм ч айхтар зүйл биш л дээ. Дасгалжуулагчийн хувьд үүнийг зохицуулж, хянах боломжтой.

ПАУЛУ ЖОРЖИ: ТОГЛОЛТООС ТОГЛОЛТЫН ХООРОНД ТАКТИКАА БОЛОВСРУУЛНА

Миний хувьд тоглолтоос тоглолтын хооронд төлөвлөгөө тактикаа боловсруулах болно. Өрсөлдөгч ямар ч баг байж болно. Тухайд үед бид болон тэд ямар байх вэ гэдгээс хамаараад ялалтын төлөө хэрхэн тэмцэх вэ гэдэг тодорхойлогдоно. Ямартай ч Дэрэнгийнхэн доогуур дамжуулалт хийж, илүү үзүүштэй тоглолт гарган, боломжууд үүсгэж, гоол оруулахыг хичээн, өөрсдөө ч тоглолтоосоо баяр баясал мэдэрч, ялалтын төлөө тэмцэх болно.

С: – Баярлалаа, ирэх тоглолтуудад нь амжилт хүсье 

П: – Баярлалаа. Сайн сайхныг хүсье.

U11 насны шигшээ баг Скандинавын хойгийн орнуудаар бүтэн сарын турш аялан тоглолт хийгээд ирлээ.

Энэ хугацаанд 

1. Дэлхийн 20 орны 169 клуб оролцсон PITEÅ SUMMER GAMES тэмцээнээс Алтан медаль Мөн FairPlay буюу “Шудрага тоглолттой” баг шагналын эзэн;
2. Дэлхийн 13 орны 50 клуб оролцсон Santa Claus Cup тэмцээнээс Хүрэл медаль;
3. Дэлхийн 80 улсын 1700 клуб цуглан өрсөлдсөн GOTHIACUP – THE WORLD YOUTH CUP тэмцээнээс Мөнгөн медаль;
4. Дэлхийн 150 улсын 1378 клуб оролцсон HELSINKI CUP тэмцээнд хэсгээс шалгарч;
5. Дэлхийн 8 улсын 44 клуб оролцсон SÖDERTÄLJE INTERNATIONAL FOOTBALL CUP – SIFC тэмцээнээс Мөнгөн медаль тус тус хүртлээ.

Бяцхан тамирчид маань нэг сарын хугацаанд дээрх 5 тэмцээнд нийт 28 тоглолт хийхдээ 23 тоглолтонд хожиж 5 тоглолтонд хожигдож, нийт 150 гоол айлын хаалганд оруулж 15 гоол өөрийн хаалгандаа алдсан бахдам амжилтыг үзүүлсэн юм.

Дэрэн клуб дээрх тэмцээнүүдэд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ жил хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна.

Дэрэн клуб сайн тамирчдыг бэлтгэхийн зэрэгцээ зөв хүмүүжилтэй, багаар ажиллах чадвартай, ялагдлыг ойлгодог, ялж чаддаг, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг, эрүүл чийрэг иргэдийг бэлтгэдэг ба хамгийн гол нь бусдыг хүндэлж мэддэг, зөв шудрага, хариуцлагатай бие хүн болгон төлөвшүүлхийг өөрсдийн эрхэм зорилгоо болгон ажилладаг ба жил бүр гадаадын тэмцээн уралдаан клубын бүх насны хүүхдүүдээ оролцуулж дэлхийн хүүхдүүдээс Монгол хүүхдүүд оюун ухаан, бяр чадал, мэдлэг зэрэг аливаа зүйлсээр дутахгүй гэх бат итгэл үнэмшлийг суулган ажилладаг.